Засгийн газрын ээлжит хуралдаанаар \”Хүүхдийн хөгжил, хамгааллын үндэсний хөтөлбөр”-ийг баталлаа. Шаардагдах хөрөнгийг жил бүрийн Үндсэн чиглэл, улс, орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрт хамруулж санхүүжүүлэхийг сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болголоо.2021 он хүртэл хугацаанд хөтөлбөрийг хэрэгжүүлж хүүхдийн эсэн мэнд амьдрах, өсөлт хөгжлийг дэмжиж, тэдэнд ээлтэй, эрүүл, аюулгүй орчныг бүрдүүлнэ. Мөн авьяас чадварыг нь хөгжүүлэхийн зэрэгцээ дарамт, хүчирхийлэл, мөлжлөг, үл хайхрах байдалд өртөхөөс сэргийлж, хүүхдийн орлогын болон орлогын бус ядуурлыг бууруулах юм.
Хэдийгээр хүүхдийн эрх, хамгаалалтай холбоотой хууль, эрх зүйн орчин сайжирч, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэн, үр дүн гарч байгаа ч шийдвэрлэх асуудал багагүй байна. Хүүхдийн эндэгдэл, өвчлөл тогтвортой буурахгүй, улсын хэмжээнд 3-5 хүртэл насны хүүхдийн 68 хувь нь л цэцэрлэгт хамрагддаг, гэр бүл, боловсролын орчинд түлхүү гардаг хүүхдийн эсрэг хүчирхийлэл, нийт хүүхдийн 29 орчим хувь нь ядуу өрхөд амьдардаг зэргийг энэ хөтөлбөрийн хүрээнд эцэст болгохыг зорих юм.