Багш нар орон даяар
сануулгын ажил хаялтыг зарлаж байгаа талаар \”Багшийн цалин нэмүүлэх түр
хороо\”-ноос мэдэгдэл хийлээ. Энэ талаар Засгийн газар хариу ирүүлээгүй гэж
үзэн хоёр өдрийн ажил хаялт цаашид хугацаагүй ажил хаялт болох төлөвтэй байна.Одоогоор
улсын хэмжээнд ажил хаялт 60 хувьтай байгаа аж.Улсын хэмжээнд 654 сургуулиас 384 нь ажил хаялтад оролцож байна
гэсэн мэдээлэл гарсан байна.
\”Багшийн цалин
нэмүүлэх түр хороо\”-ны Удирдах зөвлөлийн гишүүн багш А.Санжмятав”Нэг өдөр ажил хаяснаар ирээдүйд сайн сайхан
ирнэ. 1.6 сая төгрөгийн цалинг бид маргааш өг гэж нэхээгүй. Ирэх жилүүдэд үе
шаттайгаар нэмж өгөөч гэсэн шаардлага тавьсан.30 хувь нэмнэ гэсэн шийдвэр
хэзээ, хэрхэн хэрэгжих нь тодорхойгүй\” гэв. Харин \”Багшийн цалин нэмүүлэх түр
хороо\”-ны дэд зохицуулагч Б.Бат-Эрдэнэ \”Яг одоогийн байдлаар ажил хаялт нийслэлийн ЕБС 43 хувьтай,
СӨБ 28 хувьтай, улсын хэмжээнд ЕБС 56 хувь, СӨБ нь 23 хувьтай байна. Энэ бол Монгол
Улсын ирээдүйн хөгжил, үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө зохион байгуулагдаж буй
ажил гэдгийг эцэг эхчүүд маань ойлгоорой. Нэгөдрийн хичээл нөхөх
асуудлыг багш нар өөрсдөө зохион байгуулна\” гэлээ.