Монголын гэрэлт ирээдүй
болсон үзэсгэлэнт бяцхан охид дэлхийн загварын олимпод авьяасаа сорьж байгаа
билээ. Тодруулбал, энэ сарын 17-23-ны өдрүүдэд Гүрж улсын нийслэл Батуми хотод
зохион байгуулагдаж буй дэлхийн загварын олимп \”Top Teen Model of the Planet-
2017\”, мөн \”Top Child Model of the Planet -2017\” буюу дэлхийн
хүүхдийн загварын тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож байгаа юм. Авьяаслаг
бяцхан үрс маань энэ сарын 14-ний өдөр Гүрж улсыг зорьсон.Монгол
Улсын багийн бүрэлдэхүүнийг \”Бяцхан мисс” олон улсын хүүхдийн байгууллагын
тэргүүн, хатагтай Энэбишийн Оюунтунгалаг, \”Мисс Монголиа” аялал жуулчлалын
холбооны тэргүүн Б.Гантогоо нар ахалж яваа юм. Тэд дэлхийн бяцхан миссийн
тэмцээнд Монгол Улсаа төлөөлж оролцох хамтын ажиллагааны гэрээ байгуулж, албан
ёсоор оролцож байна.
Энэ
удаагийн тэмцээнд \”Охидын мисс төв”-ийн \”Шилдэг модель” Наранболдын Эмүжин,
\”Seoul LBMA STAR AGENCY TOP 7” Сугармаагийн Түмэнжаргал, \”Бяцхан мисс-2016”
Улсын уралдаант тэмцээний \”Шилдэг оролцогч”, \”Охидын мисс төв”-ийн \”Шилдэг
модель” Анхбаярын Маралгуа, Дорноговь аймгийн \”Оны шилдэг хүүхэд”, \”Охидын мисс
төв”-ийн \”Шилдэг модель” Гансүхийн Уянгадарь, Эрдэнэт хотын \”ТОП” загварын
\”ТОП” загвар модел, загвар өмсөгч Эринаагийн Охиноо Монголынхоо хацар,
үзэсгэлэнт бяцхан охидын төлөөлөл болж, дэлхийн тайзнаа авьяас чадвараа сорьж
буй юм.Монголын
авьяаслаг хүүхдүүд, бяцхан моделиуд олон улсын тэмцээнүүд эхнээсээ эхэлж,
манайхан амжилттай оролцож буй баярт мэдээ ирсээр байна. Тухайлбал, Гүрж улсын
Батуми хотноо зохион байгуулагдаж буй TOP TEEN/CHILD MODEL OF THE PLANET олон
улсын шилдэг моделийн тэмцээнд оролцож буй Монголын бяцхан моделууд Батуми
хотын их дэлгүүрт зохион байгуулагдсан ҮНДЭСНИЙ ХУВЦАСНЫ ЗАГВАРЫН ШОУНД тун
амжилттай оролцон, Монгол өв соёл, уламжлал ёс заншлаараа гайхуулан, ур чадвар
авьяас билгээрээ бусад орны оролцогчдоос онцгойрч чаджээ.