Энэ сарын
24-нд ихэнх нутгаар цаг агаар эргээд тогтворгүй болж, хүйтэрнэ. Харин ирэх
долоо хоногийн даваа гариг буюу энэсарын 25-нд Төвийн нутаг, Зүүн
аймгуудын нутгаар нойтон цас орж, салхи шуургатай байна. Тиймээс энэ сарын 25,
26-нд өмнөх хоногуудаас илүү хүйтэрнэ гэдгийг Ус, цаг уур, орчны хүрээлэнгээс
мэдээллээ.Тодруулбал есдүгээр сарын 23-наас есдүгээр сарын 27-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв байдлын урьдчилсан мэдээгээр энэ сарын 23-нд
баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас,
24-нд баруун аймгуудын нутгийн ихэнх, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
25-нд ихэнх нутгаар, 26-нд төв, болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас,
нойтон цас орно.Харин Энэ сарын
24-нд нутгийн баруун хэсгээр, 25-26-нд ихэнх нутгаар хүйтэрч Алтай, Хангай,
Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6
градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18
градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, цочир хүйтэрнэ.