Байгууллагын соёл
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг \”Гэр бүл, хүүхэд,
залуучуудын хөгжлийн газар” хөдөлмөрийн дотоод журмандаа \”Ажилтны гэр бүлийн
гишүүдтэйгээ хамтран гаргасан өргөдлийг үндэслэн сард нэг удаа 5 хүртэлх
хоногийн гэр бүлийн цалинтай чөлөө олгоно” гэсэн заалт оруулжээ. Жишээлбэл, энэхүү гэр бүлийн цалинтай
чөлөөг анх удаа тус газрын дэд дарга
Б.Халиун авч гэр
бүлийн гишүүдийнхээ талархлыг
хүлээсэн тухайгаа фейс бүүк
хуудастаа бичжээ. Гэр бүл, хүүхэд хамгааллын бодлогыг нийгмийн бүхий л
салбарт хэрэгжүүлэхэд чиглэсэн санал, санаачлага, үзэл бодлоо илэрхийлээрэй хэмээн тэрээр уриалсан байна.