2017 оны 9 дүгээр сарын 19-23-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төв буюу Таван толгойн цэргийн ангийн хээрийн байрлалд явагдаж буй Батлан хамгаалахын сайдын нэрэмжит улсын аварга шалгаруулах цэрэг-спортын \”Дөл” цогцолбор тэмцээний бэлтгэлийг ханган оролцож байна.
Энэ жилийн Улсын аврага шалгаруулах тэмцээнийг Батлан хамгаалахын сайдын нэрэмжит болгон зохион байгуулж байгаа нь Зэвсэгт хүчний залгамж халааг бэлтгэхэд тун өндөр ач холбогдолтой арга хэмжээ болж байна гэж бодож байгаа.
Тэмцээнд манай улсын 21 аймаг, Нийслэлийн 3 дүүргээс шалгарсан нийт 24 шилдэг багууд хоорондоо өрсөлдөж байна. Бараг жижигрүүлсэн \”Армийн марш”-ийн тэмцээнтэй дүйцэхүйц энэхүү тэмцээнд хүүхдүүдийн идэвхи, оролцоо сайн байна. Мөн бэлтгэл ч сайн хангагдаж, цэргийн штабын офицерууд, багш нар нь ч гэсэн сайн бэлдүүлжээ. Тэмцээн өнөөдөр нээлтээ хийж байран дээрх ажиллагаа болох урлагын тоглолт, ханын сонин, тасгийн захирагч нарын тэмцээн, 16 тоот чөлөөт дасгал, жагсаал, биеийн тамир болон галын бэлтгэлийн нормативуудыг биелүүлсэн бол маргааш 4 км-ийн урттай маршийн замаар тасгаараа уралдаж дүн гаргана. Өчигдөр, 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай ангийн \”Энхийг сахиулагчдын цэцэрлэгт хүрээлэн” дотор \”Өсвөрийн эх орончдын төгөл” байгуулах ажилд бүх хүүхдүүд оролцож 210 гаруй мод суулгасан буянтай ажил хийлээ.
Р.Энхболд