24-нөөс 25-нд шилжих шөнө Баянхонгор, Өвөрхангайн өмнөд хэсэг, Өмнөговь, Дундговийн нутгаар, 25-ны өдөр Дундговь, Дорноговь, Сүхбаатарын нутаг, Өмнөговийн зүүн, Өвөрхангай, Төв, Хэнтий, Дорнодын өмнөд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна шуурна.2017 оны 09 дүгээр сарын 24-ний 20 цагаас 09 дүгээр сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Улаанбаатар хот: Үүлшинэ. Хур тунадас, нойтон цас орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 2-4 градус, өдөртөө сэрүүсч 4-6 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн өмнөд секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Алтай, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Эхийн голын Баянбүрд орчмоор шөнөдөө 3-8 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Төв аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө ихэнх нутгаар, өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, зарим газраар секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 4 -9 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 дулаан, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө бүх нутгаар 3-8 градус, өдөртөө нутгийн хойд хэсгээр хүйтэрч 4-9 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 9-14 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч шороон шуурга шуурна. Дундговийн нутгаар сэрүүсч шөнөдөө 2-7 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 15-20 градус дулаан байна.