Үндэсний статистикийн хорооны Эдийн засгийн статистикийн хорооны
мэдээгээр есдүгээр сарын 20-ны байдлаар гол нэрийн барааны үнийг өмнөх сартай
харьцуулахад 1.5 хувь, өмнөх 7 хоногтой харьцуулахад 0.3 хувиар буурчээ.
Ингэхдээ махны үнэ буурсан ч элсэн чихрийн үнэ өссөн байна.Гол нэрийн барааны дундаж үнэ.
Мах
Хонины ястай махны үнэ өмнөх сараас 3.7 хувь, үхрийн ястай болон
цул махны үнэ 1.6 хувь, ямааны ястай махны үнэ 1.8 хувь, адууны ястай махны үнэ
3.3 хувиар буурсан байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад хонь болон үхрийн ястай
махны үнэ 0.2 хувь, адуу ястай махны үнэ 2.4 хувиар буурч, үхрийн цул махны үнэ
болон ямааны ястай махны үнэ өөрчлөлтгүй байна. Мөн 1 кг хонины /ястай/ мах
дунджаар 6155 төгрөг, үхрийн /ястай/ мах 7255 төгрөг, үхрийн цул мах 8380
төгрөг, адууны /ястай/ мах 5150 төгрөг, ямааны /ястай/ мах 4435 төгрөгийн
үнэтэй байна.
Гурил
Гурилын үнийг өмнөх сарынхтай харьцуулахад
савласан дээдийн дээд гурилын үнэ 0.9 хувь, савласан дээд гурил 0.8 хувь,
задгай 1-р зэргийн гурил 0.7 хувь, савласан 2-р зэргийн гурилын үнэ 0.5 хувиар
өссөн байна. Өмнөх 7 хоногтой харьцуулахад гурилын үнэ өөрчлөлтгүй байна.
Будаа, элсэн чихэр
Цагаан будааны үнэ өмнөх
сарынхтай харьцуулахад 0.1 хувиар буурч, өмнөх 7 хоногтой харьцуулахад
өөрчлөлтгүй байна. Элсэн чихрийн үнэ өмнөх сарынхтай харьцуулахад 0.4 хувиар
өсч, өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад өөрчлөлтгүй байна.
Төмс хүнсний ногоо
Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх
сарын дундаж үнэтэй харьцуулахад төмсний үнэ 5.6 хувь, луувангийн үнэ 6.1 хувь,
байцааны үнэ 1.0 хувь, хүрэн манжингийн үнэ 4.8 хувь, сонгины үнэ 4.1 хувиар
буурсан байна. Өмнөх 7 хоногийнхтой харьцуулахад төмсний үнэ 2.7 хувь,
луувангийн үнэ 0.7 хувь, сонгины үнэ 1.8 хувиар буурч, байцаа болон хүрэн
манжингийн үнэ өөрчлөлтгүй байна.