Нийслэлийн Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар 10 хорооны нутаг дэвсгэр Морингийн даваа орчмын шүлхийн хорио цээрийн дэглэмийг цуцалж, өдөр тутмын хэвийн үйл ажиллагаанд шилжүүлсэн байна. Харин Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт малын гоц халдварт шүлхий өвчин гарсантай холбогдуулан, нийслэлийн Засаг даргын захирамжаар хүн, мал амьтны гоц халдварт өвчин тархахаас урьдчилан сэргийлж, Онцгой комиссын гишүүдийг хорио цээрийн дэглэм тогтоосон бүсүүдэд хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хяналт тавих, удирдлагаар хангах шуурхай штабыг энэ сарын 18-ны өдрөөс байгуулан 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа аж.