Энэ сарын 16-наас 26-ны өдрүүдэд Уругвай улсын Монтевидео хотод Өсвөрийн шатарчдын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай болж өндөрлөв. Тус тэмцээнд 53 орны 400 орчим тамирчин гурван насны ангилалд есөн өрөг тавьж өрсөлдсөн байна.Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тус тэмцээнээс манай улсын шатарчин Дэлхийн шатрын холбооны мастер Д.Батсүрэн алтан медаль хүртжээ. Түүнтэй хамт эх орноо төлөөлөн өрсөлдсөн М.Мандуухай, Ү.Агьбилэг нар 10-12 дугаар байрт орсон байна.