Жолооны үнэмлэхний
хэвлэлт бэлдэц байхгүй гэх шалтгаанаар зогссоноор багагүй хугацаа өнгөрсөн.
Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл хяналтын төвөөс ирэх арвадугаар сараас шинэ
үнэмлэх хэвлэгдэж эхэлнэ гэж мэдэгдэж байсан ч аравдугаар сард багтаж жолооны
үнэмлэхний бэлдэц материалыг нийлүүлэхгүй үнэмлэх хэвлэлт дахиад хойшлогджээ.
Жил бүр жолооны үнэмлэх хэвлэлттэй холбоотой саатал үүсэж
материал, бэлдэц тасалдах явдал гарсаар байна. 2014 оноос хойш жолооны үнэмлэхэд
агуулагдах мэдээлэл төрийн нууцад хамаарагдахгүй болсноор бараа, материалыг
шууд худалдан авах явдал зогсож жил бүр улсын төсөвт суугдсан санхүүжилтээр
нээлттэй тендер зарлаж шалгарсан компанитай гэрээ байгуулан хэвлүүлдэг
болсонтой холбоотой. Энэ жилийн хувьд жолооны үнэмлэх хэвлэх нээлттэй тендерийг
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас тавдугаар сарын 3-ны өдөр нээсэн ч
шаардлага хангасан компани шалгараагүй тул нээлттэй тендерийг үнэлгээний хороо
дахин зарлах шийдвэр гаргасан аж. Тиймээс тендер дахин зохион байгуулагдаж
хэвлэлтийн асуудал хойшлогдсон байна. Жолооны үнэмлэхийг хэвлэх тендерт
\”Benqtech” гэдэг компани шалгарчээ.Тендерт шалгарсан компанитай байгуулсан гэрээний дагуу ирэх
арваннэгдүгээр сарын 1-нээс жолооны үнэмлэхний бэлдэц материалыг нийлүүлж,
жолооч нарын үнэмлэхийг хэвлэж эхлэх юм байна.