29-нд баруун аймгуудын
нутгаар, 30-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, нойтон цас орж, ихэнх нутгаар
салхи шуургатай байхыг анхааруулж байна.2017 оны 09
дүгээр сарын 28-ны 20 цагаас 09 дүгээр сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Улаанбаатар хот:Үүлшинэ. Хур
тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 3-5 градус
хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар:Үүлшинэ. Шөнөдөө
нутгийн баруун хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар хур тунадас, нойтон цас орно.
Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим газраар
секундэд түр зуур 18-20 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар
шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус, Эхийн голын Баянбүрд орчмоор
шөнөдөө 3-8 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус
дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:Үүлшинэ. Шөнөдөө хур
тунадас орохгүй, өдөртөө Хөвсгөлийн уулсаар хур тунадас орно. Салхи баруун
өмнөөс секундэд 4-9 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч
ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн,
өдөртөө 6-11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө
11-16 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй.
Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Шөнөдөө 5-10 градус
хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:Багавтар үүлтэй.
Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын
өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Өмнөговийн
нутгаар шөнөдөө 1-6 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө
2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 12-17 градус дулаан байна.