
Сэлэнгэ
аймгийн Сүхбаатар сум 31 дүгээр постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар
өчигдөр зөвшөөрлийн бичиг баримтгүй, гол төмрийн дугаарыг баллаж дарсан, дугаар
тодорхойгүй, ТОЗ-8 хийц өөрчилсөн бууг авч явсныг илрүүлсэн байна. Мөн Налайх
дүүргийн хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан мөрдөгч, цагдаагийн ахлах
дэслэгч А.Насанжаргал, зохицуулагч цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Б.Эхбаяр нар
иргэн Б нь хууль бусаар бэлтгэсэн 16 шуудай хуш модны самар тээвэрлэж явсныг
тогтоож, холбогдох албан тушаалтанд хүлээлгэн өгч ажиллажээ.
Ийнхүү орон
нутгийн замд байнгын хяналтын пост ажилласнаар гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан
сэргийлэх, иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад үр дүнтэй юм.
Хяналтын постуудын үйл ажиллагааг ЦЕГ-ын Шуурхай удирдлагын төвд цахим
сүлжээгээр хянаж, мэдээллийг шуурхай дамжуулан, мэргэжлийн удирдлагаар хангаж
ажиллаж байгаа аж.









































































