Киночдын ур чадварыг
дээшлүүлэн, авьяаслаг залуу уран бүтээлчдийг тодруулах, олон улсын киночидтой
өрсөлдөх боломж олгон Монголын кино урлагийг дэлхийн тавцанд гаргах зорилготой
\”48 цаг-Монгол 2017” наадмын шалгаруулалт өнөөдөр эхэллээ. Тус наадамд кино урлагт дуртай, шимтэн сонирхогч авьяаслаг
уран бүтээлч, кино сонирхогчид ур ухаан, хурд хүчээ сорин 48 цагийн дотор 4-7
минутын кино бүтээн оролцдог юм Найм дахь жилдээ зохион байгуулж буй уг наадмын шалгаруулалт
ирэх сарын 07-нд \”Black box” театрт болно. Шилдгээр шалгарсан бүтээл 2018 оны 3
дугаар сард Франц улсын нийслэл кино урлагийн үүсэл, Парис хотноо болох
\”Filmapalooza” буюу \”48 цаг” олон улсын наадамд оролцож дэлхийн 150 орны
киночидтэй шилдгийн төлөө өрсөлдөх юм байна.