Хууль ямар хүчтэй вэ. Уг нь хууль л хүчтэй байж шударга ёс оршин тогтноно.
Гэвч манайд хуулиас хүчтэй албан тушаал гэгч байгаад байх шиг. Ямар юмных нь албан тушаал байх вэ дээ. Хэн
нэгний танил, ах дүү. Татаасаар оччихоод \”төр\” болж тоглоно. Төрийн бүхий л эрх
ямбыг эдлэх мөртлөө ямар ч үүрэг хариуцлага гэх зүйл тэдэнд алга.
Хууль тэдний өмнө хариуцлага тавихад өөдөөс нь \”салаавч” гаргаж томорно.
Ийм л хүмүүс хууль баталж, хэрэгжүүлж, бас зөрчиж байна. Бид хэнээс, хаанаас
шударга ёс эрэх вэ? Харин өөрийгөө төр хэмээн бодож, эндүүрч яваа богино настай албан тушаалтнууд минь та нар ингэж явахаасаа ичээч.