Шөнөдөө нутгийн зүүн
хэсгээр бага зэргийн хур тунадас орж, бүх нутгаар хүйтэрч хононо.2017 оны 10
дугаар сарын 01-ний 20 цагаас 10 дугаар сарын 02-ны 20 цаг хүртэлхцаг
агаарын урьдчилсан мэдээ:
Улаанбаатар хот:Шөнөдөө үүлэрхэг
ялимгүй хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи зүүн
хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус хүйтэн, өдөртөө 5-7 градус
дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй.
Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Алтай, Хангайн
уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус, Алтай өвөр
говиор шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө
3-8 градус хүйтэн, өдөртөө 7-12 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар:Шөнөдөө үүлэрхэг,
зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас
орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл,
Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан,
бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар:Үүлшинэ. Шөнөдөө
зарим газраар бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас орохгүй. Салхи
баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө зарим газраар секундэд 12-14 метр
хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
Отрын нутаг хэрлэнбаян-улаан орчмоор:Үүл багасана. Хур
тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө 5-7 градус хүйтэн,
өдөртөө 7-9 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй.
Шөнөдөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн хур тунадас орно. Өдөртөө хур тунадас
орохгүй. Салхи баруунаас секундэд 7-12 метр. Дундговийн нутгаар шөнөдөө 1-6
градус хүйтэн, өдөртөө 5-10 градус, бусад нутгаар шөнөдөө 2 градус
дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна.