Нийслэлийн төр,
захиргааны байгууллагуудын ажил өглөө 08:00 цагаас эхэлж 17:00 цагт дуусдаг
байсан. Харин өнөөдрөөс 08:30 -17:30 цаг болж байна.Улаанбаатар хотын авто замын ачааллыг зохицуулах
зорилгоор Хотын дарга 2017 оны дөрөвдүгээр сарын 15-наас аравдугаар сарын
01-нийг хүртэл Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийг
08:00-17:00 цаг болгосон юм. Энэ захирамжийн хугацаа дуусчээ.
Нийслэлийн
төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт хийх
захирамжийн хүчинтэй хугацааг сунгах эсэх талаар одоогоор ярилцаагүй байгаа аж.