Монгол
охид Дэлхийн бяцхан миссийн тэмцээнд амжилттай оролцоод иржээ.Грекийн
Салоники хотноо есдүгээр сарын 24-30-нд болсон \”Little Miss and Mister United
World” тэмцээнээс 4-6 насны ангилалд С.Амирлин алтан титэм, 10-12 насны
ангилалд Э.Мичидмаа хүрэл титмийн эзэн болсон байна. Э.Мичидмаа мөн Шилдэг
үндэсний хувцас, Fashion Star номинацийн ялагч болжээ. Түүнчлэн 13-15 насны
ангилалд Э.Сансармаа Fashion Star номинацид түрүүлсэн байна.
Энэ жилийн тэмцээнд дэлхийн 60
гаруй орны 80 хүүхэд оролцсон аж.Байгаль, эх дэлхийгээ хайрлахын сацуу эв
найрамдлыг бэлгэддэг тус тэмцээний Монгол дахь шалгаруулалт өнгөрсөн наймдугаар
сард болж, үндэсний ялагч болсон гурван оролцогч ийнхүү Грекийг зорьсон билээ.
Энэ жилийн тэмцээний шүүгчээр тус тэмцээний Монгол дахь албан ёсны зохион
байгуулагч Ч.Энхжаргал гурав дахь удаагаа сонгогдон ажиллажээ.