Ихэнх нутгаар шөнөдөө
хүйтэн хонож, өдөртөө дулаарна.2017 оны 10 дугаар сарын 02-ны 20 цагаас 10
дугаар сарын 03-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ:
Улаанбаатар хот: Багавтар үүлтэй.
Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-6 градус
хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.
Баруун аймгуудын нутгаар :Солигдмол үүлтэй.
Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн баруун
хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутгаар
шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Алтай өвөр говиор шөнөдөө 3-8
градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус дулаанаас 4
градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
Төвийн аймгуудын нутгаар: Багавтар үүлтэй.
Хур тунадас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөл,
Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан,
бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.
Зүүн аймгуудын нутгаар:Солигдмол үүлтэй.
Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 4-9
градус хүйтэн, өдөртөө 6-11 градус дулаан байна.
Говийн аймгуудын нутгаар:Багавтар үүлтэй.
Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөговийн нутгаар шөнөдөө
2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар
шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.