Улаанбаатар хотын 378 жилийн ойг угтан Нийслэлийн Тээврийн газраас зохион
байгуулж байгаа ажлуудын талаар өнөөдөр тус газрын орлогч дарга Г.Доржпалам,
Х.Булгаа нар мэдээлэл хийлээ. Нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээнд 88 чиглэлд
950 автобус, троллейбус явж өдөрт 800 мянган зоргчигч тээвэрлэдэг байна.
Өвлийн улиралд автобусны цонх цантаж, гаднах орчныг харахад зорчигчдод
хүндрэл үүсдэг. Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автобус хаана зогсож буйг
зарлах автомат системийг автобуснуудад суурилуулсан байна. Нийтийн тээврийн 1200
гаруй автобусанд үүнийг суурилуулсан бөгөөд энэ сарын 10-наас хэрэгжүүлэх аж. Ингэснээр
харааны бэрхшээлтэй иргэд нийтийн тээврээр зорчих боломжтой болж байгаа юм.
Замын хөдөлгөөний хэт ачааллыг бууруулахаар \”Миний сонголт-Нийтийн тээвэр”
аяныг нийслэл, дүүргийн орон нутгийн төсвөөс санхүүжиж буй албан хаагчдын дунд
энэ сарын 1-ний өдрөөс эхлэн зарлажээ. Аяны хүрээнд 5000 гаруй албан хаагч ажлын нэг өдрийг сонгон, ажилдаа
ирэх болон буцахдаа нийтийн тээврээр зорчих юм.