Нийслэлийн 2017 оны тэргүүний хувийн цэцэрлэгээр Ж.Наран эрхлэгчтэй
Чингэлтэй дүүргийн \”Басархан” цэцэрлэг тодорсон бол төрийн өмчийн цэцэрлэгээр
н.Булган эрхлэгчтэй 96 дугаар цэцэрлэг шалгарлаа.
Харин нийслэлийн 2017 оны тэргүүний хувийн сургуулиар
Сонгинохайрхан дүүргийн гадаад хэл, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай
\”ТОЛЬТ” бүрэн дунд сургууль шалгарсан бол төрийн өмчийн тэргүүний сургуулиар
нийслэлийн Сүхбаатар дүүргийн физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11
дүгээр суургууль тодорсон юм. Мөн энэ үеэр нийслэлийн Боловсролын газраас
уламжлал болгон шалгаруулдаг \”Боловсрол ээлтэй Засаг дарга” номинацийн эзнээр
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхланг тодруулж өргөмжлөл гардуулжээ.