Нийслэлийн удирдах
ажилтны шуурхай хуралдаанөнөөдөр болж \”Нийслэлийн орон сууцны мэдээллийн сан”-гийн тухай Нийслэлийн орон сууцны корпорацийн дэд захирал
А.Энхманлай танилцууллаа. Тэрээр өмнө нь нийслэлийн газрын албанд мэргэжилтнээс эхлээд дүүргийн газрын албаны даргаар ажиллаж байсан юм.
Мэдээллийн сан байгуулснаар орон сууцны эрэлт,
нийлүүлэлтийн бодит мэдээллийг бүрдүүлэх юм гэж А.Энхманлай хэлсэн. Мөн иргэдийн орлогод нийцсэн орон сууц, түрээсийн орон сууцанд
хамруулах ажлыг ил тод, шударга зохион байгуулахад энэ санг ашиглана гэнэ. Бага, дунд орлоготой иргэд болон төрийн албан хаагчдын орон сууцны хүсэлтийг цахим орчинд бүртгэлжүүлэн
төсөл хөтөлбөрт хамруулах, орон сууц борлуулах, түрээслэх аж ахуйн нэгж, иргэдийн
мэдээллийг нэгтгэох юм. Иргэд энэ санд хандаж тусгай хэрэглэгч болсноор орон
сууцны бодит судалгаанд суурилсан эрэлт, нийлүүлэлтийн статистик мэдээ,
түрээсийн орон сууцны нэгдсэн мэдээлэл, газар, дэд бүтцийн байршлын мэдээлэл зэрэг
статистик мэдээлэл гаргагч эх үүсвэрүүдээс авах боломжит мэдээллүүдийг нэгдсэн
байдлаар авах боломжтой аж.
Иргэд тус сангийн www.nosk.ub.gov.mn хаягаар орж бүртгүүлэн хэрэглэгч
болох юм. Ингэснээр иргэд хаана ямар төсөл, хөтөлбөр хэрэгжиж, ямар орон сууц ашиглалтад орсон зэрэг
нийлүүлэлтийн мэдээллийг дүүрэг, хороо зэргээр нарийвчлан авах боломжтой юм. Мөн цахим судалгаанд хамрагдсанаар
орлогод нийцсэн, хямд орон сууцтай болох боломжтой гэдж НОСК-ийн удирдлагууд
тодотголоо.