Засгийн
газраас энэ онд \”Алт 2\’ үндэсний хөтөлбөр хэрэгжүүлж байгаа билээ.Хөтөлбөр
хэрэгжиж эхэлсэн цагаас хойш нийт 25 компани хүсэлт гаргаж, тэдгээрээс 11
компанийг хөтөлбөртхамруулсан байна. Одоогийн байдлаар дээрх 11 компани
нийт 70 кг алт тушаажээ.
\”Алт 2\’ хөтөлбөр нь Монгол Улсын
алтны үйлдвэрлэлийн ойрын болон дунд хугацааны тогтвортой хөгжлийг хангаж алт
олборлох, боловсруулах үйл ажиллагаанд дэвшилтэт техник, технологи, менежмент
нэвтрүүлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлтийн үр дүнг сайжруулах,
алтны үйлдвэрлэлээс эдийн засагт оруулах өгөөжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн
чадавхыг өсгөхөд чиглэгдсэн хөтөлбөр юм.