Хуулийн дагуу энэ долоо хоногт шинэ Засгийн
газар бүрдэх ёстой. Ерөнхий сайд У.Хүрэлсүх өөрийн Засгийн газрыг \”13 яам, 15
сайдтай байна” гэж тодорхойлсон. Гэвч хэн аль салбарт сайдаар очих вэ гэдэг нь
одоогоор таамаг төдий байна.
Гэхдээ таамаг тавихад МАН-ын хуваагдал тус
дөхөм болж байгаа. Тухайлбал, У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар томилогдоход УИХ-ын
чуулганы хуралдаанд суугаагүй МАН-ын 29 гишүүн автоматаар сайдын нэрсийн
жагсаалтаас хасагдаж байгаа юм. Мөн \”хуучин сайд нараас нэгийг нь ч
танхимдаа ажиллуулахгүй” гэдгээ Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгэхээр шинэ Засгийн газар У.Хүрэлсүхийг дэмжсэн, мөн
өмнөх Засгийн газарт ажиллаж байгаагүй хүмүүсээс бүрдэх нь гэж ойлгогдож байгаа
биз.
Гэхдээ У.Хүрэлсүхийг дэмжсэн болоод
Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг унагахад гарын үсэг зурсан гишүүдээс Засгийн
газарт орж ажиллахгүй гэж мэдэгдсэн гишүүд цөөнгүй бий. Харин шинэ Ерөнхий сайд
танхимын сайд нараа \”давхар дээлтэй” байна гэж мэдэгдсэн. Тэгэхээр Ж.Эрдэнэбатыг
унагаж, У.Хүрэлсүхийг дэмжихэд үүрэг роль өндөртэй байсан 15 гишүүн шинэ засагт
орж ажиллана гэж харагдаж байна.