2013 онд үйлдвэрлэгдсэн Samsung Grand Duo загварын гар утас дэлбэрч байгаа дүрс бичлэг Индонезийн зочид буудлын камерт бичигдэн үлджээ. Энэ талаар Channel News Asia суваг өнгөрсөн Пүрэв гаригт мэдээлсэн байна. Бичлэгт дүрслэгдсэнээр залуугийн энгэрийн халаасанд нь байсан гар утас гэнэт хурц гэрэл гарч дэлбэрч байна. Залуугийн бие бага зэрэг түлэгдсэн болохыг орон нутгийн цагдаагийн байгууллага мэдэгдсэн байна. Харин энэ хэрэгтэй холбогдуулан Самсунг компаниас \”Хэргийг шалгасны дүнд бид энэхүү гар утсанд Самсунгийн өөрийн, эсвэл Самсунгийн зөвшөөрсөн үйлдвэрлэгчийн баттерейг ашиглаагүй байсныг илрүүллээ” гэсэн мэдэгдэл гаргажээ. Самсунгийн гар утаснууд ийнхүү баттерейтэй холбоотой асуудлаар тэсэрч дэлбэрсээр байна.