Улаанбаатар-Бээжин” чиглэлийн 24 дүгээр галт тэрэгний дизель хөдөлгүүрийн агааржуулалтын хоолойд хилээр гаргахыг хориглосон эд зүйл нууж хил давуулах гэж байгаад баригдсан хэрэг өнгөрөгч долоо хоногт гарчээ.Нуусан зүйлс дотор бугын чив 395 грамм, бугын цусан эвэр 2955 гр, бугын сүүл 2 ширхэг, 116 кг 145 гр дэрвэгэр жиргэрүү эмийн ургамлыг Дархан-Уул аймгийн харъяат 33 настай эрэгтэй И, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд суух 42 настай эрэгтэй Б нар бүлэглэн улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан аж. Энэ хэргийг Төмөр Замын Цагдаагийн газар нарийвчлан шалгаж байна.