2017 оны ургацын
урьдчилсан балансаар 288 мянган га-гаас 271.8 мянган тонн үр тариа, үүнээс
259.2 мянган тонн буудай, 11.2 мянган га-гаас 102.3 мянган тонн төмс хууран
авахаар тогтоогдсон.Мөн 6.9 мянган га-гаас
75.7 мянган тонн хүнсний ногоо, 46.5 мянган га-гаас 23.6 мянган тонн
тосны ургамал, 43.5 мянган га-гаас47.3
мянган тонн малын тэжээлийн ургамал тус тус хураан авахаар тооцоо бий.
Наймдугаар сарын 10-наас хойш тариалангийн бүс
нутгаар үргэлжилэн орсон их хэмжээний борооны улмаас таримлын болц нялхарч
соёолон, хураалтын ажилд хүндрэл учруулж байгаа хэдий боловч цаг агаарын төлөв,
ургацын болцтой уялдуулан хураах технологийг уян хатан сонгож ургац хураалтын
ажлыг эрчимжүүлж байна.
Энэ сарын 08-ны байдлаар 28.8 мянган га-г
ангилан хадаж, нийтдээ 241.1 мянган га-гаас 204.4 мянган тонн үр тариа, 10.7
мянган га-гаас 100.0 мянган тонн төмс, 6.6 мянган га-гаас 71.6 мянган тонн
хүнсний ногоо, 26.1 мянган га-гаас 31.1 мянган тонн тэжээлийн ургамал, 16.2
мянган га-гаас 8.2 мянган тонн тосны ургамал тус тус хураан авснаар үр тарианы
хураалтын явц 88.3 хувь, төмс, хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай явагдаж
байна.
Төмс, хүнсний ногооны хураалт 94.5 хувьтай байна
Гэхдээ энэ сарын
07-08-ны өдрүүдэд Дархан-Уул, Төв, Булган, Архангай, Өвөрхангай, Хэнтий
аймгийнтариалангийн бүс нутгуудад нойтон
цас орсны улмаас 3-10 см-ийн цасан бүрхүүл үүсч хураалтын ажил түр саатаад
байна.
Өнөөдрийн байдлаар
улсын хэмжээнд үр тарианы 31.9 мянган га, төмс, хүнсний ногооны 1.2
мянган га,нийтдээ 33.1мянган
га талбайн ургац хураагдаагүй байгааюм.Үр тарианы таримлын
хураалт Сүхбаатар аймагт 49.8 хувь, Дорнод аймагт 74 хувь,
Өвөрхангай аймагт 75.7 хувь, Дархан-Уул аймагт 84 хувь, Хэнтий аймагт
94.5 хувь, Төв аймагт 91.1 хувь, Булган аймагт 96.2 хувь, Сэлэнгэ
аймагт 86.6 хувьтай явагдаж, бусад аймгуудад хураалтын ажил дууссан
дүнтэй байна.
Эх сурвалж: ХХААХҮЯ