Нийслэлийн мал эмнэлгийн
газраас мэдээлснээр шүлхийн хорио, цээр одоо ч үргэлжилж байна. Уг өвчнөөр
өвчилсөн үхрийг устгаснаас хойш 28 хоногийн дараа хориог бууруулдаг журамтай
байдаг. Тиймээс ирэх долоо хоногоос хорио цээрийг цуцлах аж. Үүний дараа шүлхийн
улмаас яг хэдий хэмжээний хохирол учирч, ямар зардал гарсныг нэгтгэх юм байна. Малын
гоц халдварт шүлхий өвчин энэ жил урьд өмнөхөөс илүү тархаж, Улаанбаатарын
ойролцоо амьдардаг өрхийн мал хүртэл халдвар авсан. Өнгөрсөн наймдугаар сарын
25-ны өдөр Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо \”Морингийн даваа”-ны задгайд иргэн
Ц-гийн 14 толгой үхрээс хоёр үхэрт шүлхий өвчний шинж тэмдэг илэрч, Улсын мал
эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн шинжилгээний дүгнэлтээр шүлхий өвчин
болох нь батлагдсан тул хорио цээрийн дэглэм тогтоосон билээ.