Зөрчлийн болон Зөрчил шалган
шийдвэрлэх тухай хууль, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2017 оны А/121, 122
дугаар тушаалаар батлагдсан \”Олон нийтийн цагдаагийн дүрэм, хөдөлмөрийн гэрээ”,
холбогдох журмуудаар 2017 оны 10 дугаар сарын 11, 12-ны өдрүүдэд Цагдаагийн
ерөнхий газрын Сургалтын нэгдсэн төв, Нийслэлийн цагдаагийн газар хамтран олон
нийтийн цагдаагийн давтан сургалтыг зохион байгуулж байна.
Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн хэлтсүүдийн олон нийтийн цагдаа нар хамрагдаж
Зөрчлийн тухайн хуулинд заасан 18 төрлийн зөрчлийг шалган шийдвэрлэх ажиллагаа,
Цагдаагийн албаны тухай хууль заасан биеийн хүч, нэг бүрийн тусгай хэрэгслийг
хэрэглэх ур чадвар, дадал туршлагыг олгох, иргэд олон нийт цагдаагийн
байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд сургалтын ач холбогдол оршиж байна.Нийслэлийн хэмжээнд ажиллаж
байгаа олон нийтийн цагдаа нараас 2017 оны эхний 9 сард зохион байгуулагдсан
\”Сар шинэ”, \”Эргүүл”, \”Ломбард”, \”Хичээлийн шинэ жил” зэрэг нэгдсэн 5,
хэсэгчилсэн 316 удаагийн арга хэмжээнд оролцож, цагдаагийн алба хаагчтай хамтран
84 гэмт хэргийг шуурхай илрүүлж, таслан зогсоон, 987 удаагийн хэргийн газрын
хамгаалалтад ажиллан, хэсгийн байцаагчтай хамтран 15968 аж ахуй нэгж
байгууллагад 10617 мэдэгдлийг хүргүүлэн биелэлтийг тооцуулж, 59521 иргэнд хууль
тогтоомжийг тайлбарлан таниулж, ахуйн хүрээнд болон гудамж талбайд үйлдэгдсэн
4260 зөрчлийг шийдвэрлүүлжээ.
Нийслэлийн ерөнхий
боловсролын 198 сургуулийн орчимд гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх
\”School police”-ийн эргүүлээр ажилласан 7021 эцэг, эхэд үүрэг гүйцэтгэхэд нь
дэмжлэг үзүүлж, сурагчдын хичээл цуглах, тарах үеэр зам, уулзвар, гарцуудад
тодорхой цагт цагдаагийн 2752 алба хаагчийн хамт хяналт тавьж ажиллаж
цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллаад байна.