Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр УИХ-ын гишүүн асан Р.Бурмааг томилуулах саналаа УИХ-д өргөн барьсан. Гэвч УИХ дахь МАН-ын бүлэг түүнийг дэмжих боломжгүйгээ илэрхийлсэн юм.Мөн энэхүү асуудлыг УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөсөн боловч АН-ын бүлэг завсарлага авсан. Тиймээс Ерөнхийлөгч Х.Баттулга түүнийг Цэцийн гишүүнээр томилуулах саналаа эргүүлэн татаж байгаагаа мэдэгдлээ. Тэрээр УИХ-ын даргад илгээсэн албан бичигтээ \”Раднаагийн Бурмааг Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилуулах тухай УИХ-д санал болгосон захирамжаа хүчингүй болгосныг мэдэгдэж байна. Зохих журмын дагуу шийдвэрлэж өгөхийг хүсье\” гэжээ.