Олон улсын жүдо бөхийн холбооноос зохион
байгуулах үнэмлэхүй жингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн арваннэгдүгээр
сарын 11-12-нд Мароккод болно. Шагналын сан өндөртэйгөөрөө анхаарал татаж буй
энэхүү тэмцээнд түрүүлсэн эрэгтэй, эмэгтэй жүдоч тус бүр 100 мянган евро хүртэх
юм.
Шагналын сан – 500.000 евро
Алтан
медаль: 100.000 x 1 = 100.000
Мөнгөн
медаль: 50.000 x 1 = 50.000
Хүрэл
медаль: 25.000 x 2 = 50.000
5-р
байр: 10.000 x 2 = 20.000
7-р
байр: 5.000 x 2 = 10.000
Шилдэг
16-д үлдвэл: 2.500 x 8 = 20.000
Монголын хүнд жингийн тамирчдаас олимпийн алт,
мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр, ОУХМ Ө.Дүүрэнбаяр, Б.Тэмүүлэн,
Л.Отгонбаатар нар барилдахаар мэдүүлэг өгчээ.