БНХАУ-ын удирдагч Ши Зин Пин хэдэн жилийн өмнө ӨМӨЗО-ы \”Монгол өвс” буюу \”M
-Grass” компанид зочлон тэдний шинэ
дэвшилтэд бүтээгдэхүүнийг сонирхон ихэд таашаажээ. Энэ бол өвөл ч ургаж байдаг
мөнх ногоон өвс юм. Тодруулбал, \”M -Grass”компани хүйтэнд буюу -30 хэмд ургадаг мөнх ногооноороо байдаг өвсийг эрдэм
шинжилгээний байгууллага нь бүтээж, олны хэрэгцээнд нийлүүлж эхэлснийг дуулан өөрийн биеэр очиж \”Шидэт өвс”-ийг үзсэн гэнэ. \”Монгол
өвс” компанийн шинэ бүтээгдэхүүн их удирдагчид таалагдаж тэднийхээр үйлчлүүлэх
болжээ. Одоо Бээжинд буй Хятадын хааны ордны эргэн тойронд \”шидэт өвс” өвлийн
хүйтнийг үл ажран мөнх ногооноороо хивс мэт орчиндоо өнгө үзэмж нэмэн ямархуу бүтээгдэхүүн болохоо харуулсаар
байна.