Бүх нийтээр мод тарих \”Үндэсний өдөр” маргааш болно. Амралтын өдөр ч гэсэн та эртлэн босч нэг мод тарьж нэг нас нэмээрэй. Та мод тарихаар шийдсэн бол магшааг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зориорой. Нээлтийн үйл ажиллагаа 11.00 цагт эхлэх аж. Энэ удаа мод арчилгаанд ач холбогдол өгч өмнө нь мод тарьсан иргэд, аж ахуй нэгжүүдийг модоо арчлах ажилд урилан оролцуулах юм байна. Байгууллага, иргэд 1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устгах ажилд оролцохоос гадна улиас, чацаргана, агч гэсэн гурван төрлийн 600 гаруй мод шинээр тарихаао зэхжээ. Та ч гэсэн гэрийнхээ хашаанд мод суулгаж яагаад болохгүй гэж. Ногоон хашаа, ногоон ирээдүй иргэн танаас эхэлнэ шүү. Ирээдүйнхээ төлөө гэр хорооллынхон гэсэн хашаандаа мод тарьдаг болбо мөн сайхан шүү.