Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг \”Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” хэмээн зарласан билээ. Тэгвэл энэ өдөр өнөөдөр тохиож байна.Намрын мод тарилт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. \”Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” 2017 оны намрын мод тарилтыг ХҮН БҮХЭНД ЦЭВЭР АГААР-МОД БҮХЭНД УС уриан дор зохион байгуулах аж. Энэ удаа мод арчилгаанд ач холбогдол өгч өмнө нь мод тарьсан иргэд, аж ахуй нэгжүүдийг модоо арчлах ажилд урилан оролцуулах юм байна. Энэ хүрээнд байгууллага, иргэд 1000 гаруй модонд цэнэг усалгаа хийж, тогоог нь цэвэрлэн, хөл газрын ургамлыг устгах ажилд оролцохоос гадна улиас, чацаргана, агч гэсэн гурван төрлийн 600 гаруй мод шинээр тарина.