Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийн дагуу Бүх нийтээрээ 16 дах удаагаа мод тарих өдөр тохиож байна. Энэ өдрийн хүрээнд БОАЖЯ-ны ажилчид Баянгол \”Агропарк” ОНӨТҮГ-ын цэцэрлэгт хүрээлэнд 150 гаруй Улиас модыг тарьж суулгалаа. Ойн тухай хуулийн 31.1, 2010 оны 63 дугаар зарлиг, 2013 оны 178 дугаар зарлиг гарснаас хойш 15 удаагийн бүх нийтээр мод тарих өдрийг зохион байгуулсан бөгөөд үүнд нийт 1,4 сая иргэн, 52,8 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд оролцож 10,5 сая мод тарьж, ургуулж байна.
Бүх нийтээр мод тарих үндэсний өдрийг угтан БОАЖЯ-наас энэ сарын 13-14-ний өдрүүдэд мод тарих иргэддээ зориулан стандартын тарьц суулгац үзэсгэлэн худалдааг зохион байгуулсан. Үзэсгэлэнд давхардсан тоогоор 30 гаруй аж ахуйн нэгж оролцож 20 гаруй төрөл зүйлийн модлог ургамлын тарьц суулгацыг иргэдэд худалдаалжээ.