China Evergrande
компанийг үүсгэн байгуулагч Шу Жиа-Ин Хятадын шинэ баянаар тодорсон байна.
Тэрээр өмнөх жилд жагсаалтыг тэргүүлж байсан Далиан Вандагийн эзэн Ван
Жианлиныг хөрөнгийнхөө хэмжээгээр давж гарчээ. Ван Жианлин 23 тэрбум долларын
хөрөнгөөрөө энэ жил 5 дугаарт бичигдсэн байна. Шинэ тэргүүн баян Шу Жиа-Ин
Evergrande компаний 70 хувийг эзэмшдэг юм байна. 2017 он гарснаас хойш компаний
хувьцаа эрс өсчээ. Гэвч тус комспани анх байгуулагдахдаа асар их өртэй байсан
байна. 2016 оны сүүлийн үеийн байдлаар 50 тэрбум долларын өртэй байжээ. Харин
энэ он гарснаас хойш компаний ашиг орлого нэмэгдэж, зээлийн эрсдлээ бууруулсан
байна. Харин Хятадын хамгийн баян эмэгтэйгээр 36 настай улсын цэцэрлэгт
хүрээлэнгийн өв залгамжлагч бүсгүй Ян Хуй-Ян тодорчээ. Түүний нийт хөрөнгийн
хэмжээ 24 тэрбум доллараар тооцогдсон байна. Энэ хөрөнгөөрөө Ян Хуй-Ян Хятадын
хөрөнгөтнүүдийн жагсаалтын 4 дүгээрт бичигджээ. Мөн Хятадын техник технологийн
зах зээлийн хүчирхэг бизнес эрхлэгч, Tencent-ийг үүсгэн байгуулагч Пони Ма шат
ахиж 37 тэрбум долларын хөрөнгөөр 2 дугаарт орсон байна. Түүнчлэн Алибабагийн
үндэслэгч Жэк Ма 30 тэрбум долларын хөрөнгөөр 3 дугаарт бичигджээ.
Эх сурвалж: UBS.MN