Орон сууц нь
халаалт тааруу эсвэл паар нь огт халахгүй хэрнээ мөнгөө бүрэн нэхлээ гэсэн гомдол иргэд
хүйтрээд эхлэхээр тавьдаг асуудлуудын нэг билээ. Иргэн та тухайн орон сууцныхаа
халаалтын талаар харьяа газар луугаа холбогдож засвар, үйлчилгээ авах боломжтой
юм байна. Жишээлбэл, ОСНААУГ-ын харьяа
Хэрэглэгчдэд үйлчлэх төв-2-ын хамт олон 2017 оныг \”Хэрэглэгчийн жил” болгон
зарлажээ.
Хэрэглэгч та бүхэнд айл өрх / хүн
ам /-өөс авах үйлчилгээний үнэ болон ААН, байгууллагаас авах
үнэ тарифыг танилцуулж байна.
Тэднийх Улаанбаатар
хотын Баянзүрх дүүргийн 2, 4, 5, 7, 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах
нийт 90 байрны 5421 өрхийн 18209-н оршин суугчд, 452 аж ахуйн нэгж байгууллагыг
24 цагийн турш ус, дулаанаар тасралтгүй хангах нөхцлийг бүрдүүлэн засвар,
ашиглалт үйлчилгээг хариуцан ажиллаж
байна. Хэрэглэгчдэд үйлчлэх 2 дугаар төв нь 2016 оны 12 дугаар сарын 6-наас
эхлэн Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын Дуудлагын нэгдсэн төвд шилжсэн байна.
Та бүхэн 7000 5454 дугаарт халаалт, дулаан доголдсон, ус алдсан талаарх дуудлагаа өгч
асуудлыг газар дээр нь шуурхай шийдүүлэх боломжтой байна.