Сүхбаатарын талбайд нотариат болон иргэний эрх зүйтэй холбоотой зөвлөгөө, мэдээллийг үнэ
төлбөргүйгээр өгөхөөс гадна нотариат буюу гэрчлэлтэй холбоотой асуудлаар
тодорхой хэмжээний хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг
хүлээн авч байна.
Дэлхийн Нотариатын өдөр, Монгол улсад Нотариатын байгууллага үүсч
хөгжсөний 92 жил, \”Монголын Нотариатчдын Танхим\” ТББ үүсгэн байгуулагдсаны 20
жилийн ойг тус тус угтан нийслэлийн Засаг даргын Тамгын газар, ХЗДХЯ,
нийслэлийн Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар,
Монголын Хуульчдын холбоо болон Монголын өмгөөлөгчдийн холбоо хамтран ийнхүү
\”Нотариатчдын өдөрлөг\”-ийг зохион байгуулж байна.
Өдөрлөг 10:30-17:00 цагийн хооронд иргэдэд эрх зүйтэй холбоотой
зөвлөгөө, мэдээлэл өгөх юм.НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал
\”Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2017 оныг \”Иргэдийн оролцоотой эрх зүйн
шинэтгэлийн жил” болгон зарласан. Энэ ажлын хүрээнд зохион байгуулж буй
ажлуудын нэг өнөөдрийн өдөрлөг болж байна. Нийслэлийн ЗДТГ, ХЗДХЯ, нийслэлийн
Шүүх, нийслэлийн Прокурорын газар, нийслэлийн Цагдаагийн газар, Монголын
Хуульчдын холбоо, Монголын өмгөөлөгчдийн холбоо болон 9 дүүргийн ЗДТГ-ын хууль
эрх зүйн хэлтсийн хамт олон оролцож, иргэдэд хууль зүйн болон өмгөөллийн үнэ
төлбөргүй зөвлөгөө өгч байна” гэв.
чиглэлээр шинээр гарч буй хууль тогтоомжийг иргэдэд сурталчилж байна хэмээн
Монголын Нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Р.Онончимэг мэдээллээ. Иргэд ийнхүү
хуулийн аль ч салбараас сонирхсон зөвлөгөөг авах боломжтой.