Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн Залуучуудын хөгжлийн талаарх 4.6.5 дахь заалтад Нийслэлийн хөгжил, тохижилтыг сайжруулах зорилтод төслүүдийг хэрэгжүүлэх, залуучуудын санаачилга оролцоог нэмэгдүүлэхээр тусгагдсаны дагуу нийслэлд \”Залуучуудын зүрхэн навчис” төгөл байгуулах мод тарих арга хэмжээг 2017 оны аравдугаар сарын 14-ний өдөр буюу бүх нийтээрээ мод тарих өдөр зохион байгууллаа.Тус төслийн хүрээнд нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, залуучуудын сайн дураараа мод тарих \”My club” ТББ, \”7 Буудал бизнес зөвлөл” ТББ хамтран нийслэлийн СБД 14-р хорооны 7 буудлын чанх хойно, Сэлбийн голын хөндийд \”Залуучуудын зүрхэн навчис төгөл”-д 3 настай 30 чацаргана, 7 настай 2 нарс мод тарилаа.Залуучуудын \”Зүрхэн навчис төгөл”-ийг бий болгох эхлэлийг тавихад ШУТИС-ийн багш Д.Сэрдарам, Шинэ Монгол Технологийн дээд сургуулийн багш н.Алтаншагай, 30 гаруй оюутан, иргэн, мэргэжлийн боксчин Г.Ганзориг нар сайн дураараа оролцож хувь нэмрээ оруулав.Цаашид энэ хэсэгт залуучуудын ногоон төгөл байгуулж төр хувийн хэвшил, иргэдийн төлөөллийн хамтын ажиллагааны жишиг загварыг бий болгохын төлөө ажиллах болно гэж нийлэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.