Сайд нарын
асуудлыг хэлэлцэх үеэр УИХ-ын нэгдсэн чуулган дээр гишүүн Н.Учрал ХХААХҮ-ийн
сайд Б.Батзоригт хандан захиа даалгавраа өглөө. Тэрээр, \”Үндэсний аюулгүй
байдлын бүрэлдэхүүн хэсэгт хүнс ордог. Нэг зүйл дээр би эмзэглээд байгаа.
Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд Эмээлтийн олон махны үйлдьэр бий. Та
зав гаргаад Эмээлтийн мах бэлтгэх зах, үйлдвэрүүдээр ороод үзээрэй. Тэнд дандаа монгол махны үйлдвэр бараг байхгүй
болчихлоо. Арьё шир, ноос ноолуурын үйлдвэрүүд яаж хятаджсаныг та бүхэнд мэдэж
байгаа. Одооны энэ хятадууд монголд махны үйлдвэртэй. Түүнийгээ эргээд хятад
руу экспортолдог. Монгол Улс хоёр
хөрштэйгөө харилцаатай байх нь зөв. Гэхдээ ядаж бид олон сая малтай монголчууд
байна даа, өөрсдөө махаа бэлтгэж гаргаж яагаад үйлдвэрээ ажиллуулж болохгүй
гэж. Урт хугацааны зээл аваад хэдэн хятадууд л дотоодын махны үйлдвэрүүдэд эзэн
суусан байна лээ. Тусгай бодлого гаргаад дотоодын махны үйлдвэрүүдээ дэмжмээр
байна. Иргэдэд, үйлдвэрлэл эрхлэгчдэд урт хугацааны зээл, тусламжийг нь өгмөөр
байна. Адууны махнаас өөр мах гадагшаа гарахгүй байна гэх юм. 3 дахь хөрш манай
махыг авмаар байна гэдэг. Гадаад, харилцааны сайд энэ тал дээр анхаараарай. Эх
орондоо бид хэдэн хятадуудын дор залуусаа хөлсөөр ажиллуулаад хамаг хар, бор ажлыг нь манайхан хийгээд
явдаг нь үнэн. Та сайд болоод цаашдаа дотоодын махны үйлдвэрүүдэд анхаарлаа
хандуулаарай. Энэ салбарт дэд сайдаар ажиллаж байсны хувьд та энэ талаар
асуудал гарган ярьж байсныг би мэдэж байна” хэмээн тойргийнхоо иргэдийн зовлон,
жаргал, үгийг Б.Батзоригт хаяглан анхааралдаа авахыг хүссэн юм.
Д.Оюун