Эрүүл
мэндийн сайдаар УИХ-ын гишүүн Д.Сарангэрэлийг томилохоор хэлэлцэх үед УИХ-ын гишүүн
О.Баасанхүү зангарагтай хэдэн үг \”чулуудсан” юм. Тэрээр, \”Өргөдлийн байнгын хорооны дарга
байсны хувьд та ямархуу өргөдөл, гомдол иргэдээс ирдгийг сайн мэдэж байгаа.
Эмнэлэг, эрүүл мэндийн чиглэлийн өргөдөл хамгийн их ирдэг. Тэр дундаа эмч нарын
алдааны асуудал, эмнэлгийн төлбөр, гадаадад явж эмчлүүлэх тухай асуудал гээд
нэлээн юмнууд байдаг. Энэ олон асуудалд бодлогоор анхаараасай гэж хүсч байна.
Шүүхийн шийдвэр нь гараад ажилдаа эргээд орох ёстой хүмүүсийг өнөөдөр ч ажилд нь тавиагүй
байна. Тэднийг заавал ажилд нь буцааж ав. Шударга ёс гэдэг бол хуульд нийцсэн
үйлдлийг хэлдэг. Хуульд нийцсэн үйлдлийн энгийн хэлбэр нь шүүхийн шийдвэрийг
биелүүлэхээс эхэлнэ л дээ. Таныг ажлаа эндээс эхлэх байх гэж бодож байна. Энэ
салбар хэцүү. Эмэгтэйчүүд ихтэй, хов их ярьдаг, хулгайч ихтэй. Эмийн бизнесээр
монополжчихсон, тендерийн асуудал ихтэй. Өвөл ирж
байгаа тул хүүхдүүд маань ханиад, томуу тусаад шалан дээр хэвтээд эхэлнэ. Та
ажилдаа бушуухан ороорой. Таныг зарим хүн сэтгүүлч гэх мэтээр голж байгаа
байх. Гэхдээ жор мэддэггүй ламаас зовлон үзсэн чавганц дээр гэдэг үг бий.
Сэтгүүлчийнхээ хувиар та энэ салбарыг таньсан байх. Би одоо явлаа. Та нар үргэлжлүүлээд
ажлаа хийгээрэй. Танай Засгийн газарт амжилт хүсье” хэмээн нойрмоглон суусан
гишүүдийг сэрээгээд авлаа.

Д.Оюун