Тэрээр өнөөдөр сайдын
үүрэгт ажлаа хүлээн авлаа. Тамгаа гардсныхаа дараа тэрээр \”Эрүүл мэндийн
салбарын хууль, тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд би УИХ-ын гишүүн болсон
цагаасаа хойш зүтгэсэн байна. 2012 онд УИХ-ын гишүүнээр сонгогдсоноосоо хойш
Нийгмийн бодлого, БСШУ-ны хороонд ажиллаж байсан. Энд байгаа хүмүүстэй нийгмийн талаар төрөөс баримтлах бодлого, Эм,
эмнэлгийн хэрэгслийн тухай хууль, Донорын тухай хуулийн төсөл, Эмнэлгийн
тусламж, үйлчилгээний тухай хуулийн төсөл
боловсруулах гээд эрүүл мэндийн салбарын талаар та бүхэнтэй хамтрач ажиллаж байсан. Би
өнөөдөр Эрүүл мэндийн сайдаар томилогдсон нь Засгийн газрын төвшинд эрүүл
мэндийн салбарын бодлогыг авч явж, хэрэгжүүлэх, хамгаалах үүргийг та бүхнийхээ
өмнө хүлээж байна” хэмээн ярьсан юм. Эмч нар сүүлийн үед багш нарын жагсаалд орж цалингаа голох болсон, хууль бусаар ажлаас халагдагсдын ажлын байр гаргах зэргээр түүнд санаа зовоох асуудал ар араасаа гарч байна. Олон салбарт ажиллаж туршлагатай болсон хүний хувьд Д.Сарангэрэл сайд салбарынхаа ая, данг нь тааруулан ажиллаж чадах хүн гэдгийг чуулганы танхимд цөөнгүй хүн хэлж дэмжиж байсан юм.
Д.Оюун