Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1, 2, 3 хэлтсээс Батлан хамгаалахын их сургууль, Хууль сахиулахын их сургууль, Их засаг их сургуулиудтай хамтран \”ЭРГҮҮЛ 1000” нэгдсэн арга хэмжээг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн хооронд зохион байгуулж байна.
Өчигдөр нэгдсэн арга хэмжээний хүрээнд үүрэг гүйцэтгэж байсан хэв журмын ажилтан цагдаагийн дэслэгч О.Болд, олон нийтийн цагдаа Ш.Наранчимэг, ИЗОУИС-ийн оюутан Ц.Номин, Г.Оюундэлгэр, Т.Шежире нар Сэлэнгэ аймгийн Баянгол сумын харьяат Б согтуурсан үедээ Цэргийн хотхоны дугаар тоотод суух Т-ийн гэрийн хаалганы цоожийг хөшиж BSB 32 инчийн зурагт, DVD тоглуулагч зэрэг эд зүйл хулгайлсан үйлдлийг илрүүлэн Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.