НӨАТ-ын урамшууллын аравдугаар сарын сугалааны тохирол 22-ны ням гаригт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана. Иргэн та 2017 оны есдүгээр сарын 1-нээс 30-ны өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2017 оны аравдугаар сарын 21-ний өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдах боломжтой болох юм.