Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын хувьцаат 26 компанийн 136,396 ширхэг хувьцаа арилжигдсан байна. Үүнээс хувьцаат 13 компанийн хувьцааны ханш өсч, хувьцаат 9 компанийн хувьцааны ханш буурсан аж. Хувьцаат 4 компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс \”Монноос\” ХК-ийн /MNS/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 12.16 хувиар өссөн бол \”Ар Баянхангай” ХК-ийн /ABH/ ханш хамгийн өндөр буюу 12.00 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаас /ЗГҮЦ-ны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,584 ширхэг үнэт цаасыг 158.2 сая төгрөгөөр арилжаалагдсан байна.Энэ өдөр \”MSE ALL\” индекс 1,167.92 нэгж болж 0.18 хувиар буурсан бол зах зээлийн үнэлгээ 2,287,585,337,317 төгрөг боллоо.