Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар
хэлтсээс ”Дэлхийн зөн” олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр \”ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ
ТАНХИМ” шинээр тохижуулан ашиглалтад оруулжээ. Энэхүү танхимыг бий болгосноор гэмт хэргийн хохирогч
ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүдийн аюулгүй байдлыг
хангах, эрх ашгийг хамгаалах, мэдүүлэг, байцаалт авах, таниулах ажиллагаа
явуулах, иргэдэд хууль эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх тусгайлсан орчин бүрдэж
байгаа
юм байна.
Цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг
туслалцаа үзүүлж, хамтран ажилласан \”Дэлхийн зөн” олон улсын байгууллагын хамт
олонд Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсээс \”Талархал”
илэрхийллээ.