Орц:
- 2 литр ус
- 8ш арьс ясгүй тахианы цээж мах
- тал цайны халбага давс
- 1 цайны халбага газрын хар перец
- 1 цайны халбага нухсан сармис
- 2 цайны халбага хуурай яншуй
- 1 хоолны халбага нунтаг сонгино
- 5 шоо тахианы шөл
- 3 цайны халбага оливийн тос
- 1ш хэрчсэн сонгино
- 3 хумс хэрчсэн сармис
- 450гр бүдүүвтэр салса
- 400гр шоо хэлбэртэй улаан лооль
- 400гр цэвэрлэсэн улаан лооль
- 280гр улаан лоолийн цэвэр шүүс
- 3 цайны халбага чилиний нунтаг
- 420гр цэвэр, хатаасан эрдэнэ шиш
- 450гр хатаагаагүй чили шош
- 225гр ууттай исгэгч крем
Хийх арга: Дунд зэргийн гал дээр том саванд ус, тахиа, давс, перец, сармисны нунтаг, яншуй, сонгины нунтаг болон тахианы шөлөө хийнэ. тахианы шөл сайн гэгч нь гартал 1 цаг буцалгаж тахианы махыг авч хэрчин буцаан хийж тахианы махтай шөл болгоно.
- Дунд зэргийн гал дээр том саванд оливийн тос, сонгино, сармисаа хийн боргол болтол нь хуурна. дээр нь шоо хэлбэртэй улаан лооль, цэвэрлэсэн улаан лооль, улаан лоолийн цэвэр шүүс, чилиний нунтаг, эрдэнэ шиш, чили шош, исгэгч крем болон 5 аяга тахианы махтай шөлөө хийн ойролцоогоор 30 мин аажуухан буцалгаж болгоно.
Бэлтгэх хугацаа: 15 минут
Хийх хугацаа: 30 минут