Улаанбаатар хотын төв хэсэгт дүнсийсэн гэр хороолол утаа
гаргаж, хог тарьсаар удаж байна. Баянгол
дүүргийн 16-р
хорооны Гандангийн дэнжийн Туулын гудамжны иргэд, оршин суугчдын төлөөлөлтэй УИХ-ын
гишүүн Д.Лүндээжанцан уулзаж
зарим айл,өрхөөр орж амьдрал ахуйтай нь танилцжээ. Манай улсын нийслэлийн бараг гол
дунд нь орших аялал,жуулчлалын төв газруудын нэг Гандангийн дэнж нь хөрсний гүн бохирдолд орсныг хэн бүхэн мэднэ. Тэрээр
хэрхэн бохирдолгүй
аж төрөх, утаа,
болон хөрсний бохирдлоос гарах арга замын талаар иргэдийнхээ санаа бодлыг сонсчээ.
Иргэд, оршин суугчид нэн
яаралтай цэвэр, бохир усны шугамыг Ганданд тавиулах асуудлыг шийдэж өгөхийг хүслээ. Энд газар өмчлөл, газар
зохион байгуулалт зэрэг асуудал хүндэрсэн. Гал команд, түргэн тусламжийн
машинаас эхлээд машин явах ямар ч бололцоогүй гудамж олон байна. Түүнчлэн хотын
төв хэсэг хог шороондоо дарагдсан, үер, ус болохоор бүх хог нь ил гараад ирдэг.
Мөн өвөл нь бохир усаа асгаснаар гудамж, талбай гулгуур болдог. Иймд Гандангийн дэнжийн
шинэчлэл, цэвр,
бохир усны шугам сүлжээ татах,хүүхдийн цэцэрлэг зэрэг тулгамдсан олон асуудлыг шийдүүлэхийг
иргэд хүссэн байна. Нэн яаралтай хийх ажлын
жагсаалт гаргаж УИХ, Засгийн газар, хот, дүүрэгт
явуулахаар албаныхан ажиллаж
байгаа гэнэ.