УИХ-ын гишүүн Ц.Нямдорж У.Хүрэлсүхийн Засгийн газарт
Хууль зүй, дотоод хэргийн сайдаар ажиллахаар томилогдсон билээ. Тэрээр
сэтгүүлчдийн асуултад хариулахдаа, \”С.Зориг агсны хэргийн захиалагчийг зарла
гэж шаардана. Хугацаа тогтоож өгнө. Зүй нь захиалагчаа эхлэж олчихоод дараа нь
энэ хүний захиалгаар ийм хүмүүс гүйцэтгэсэн байна гэж шийтгэх хуулийн заалттай.
Үүнийг эсрэгээр нь хийсэн. Захиалагч байгүй хэрнээ захиалгаар хүн алсан гэж бусдыг
шийтэгсэн. Энэ бол цорын ганц амьд гэрчтэй хэрэг. Амьд гэрчийг бүтэн жил
хорьчихоод гаргасныхаа дараа гэрч ч биш, хохирогч ч биш болгож хаяад, тэр хүний
хэлснээр ам зураг гарган таниулж шийтгэсэн. Бүх ажиллагааг нууцаар хийсэн.
Ардчилсан нийгэмд ийм юм байж болохгүй” хэмээн хэлсэн юм. Тиймээс Ц.Нямдорж
сайдын үед С.Зориг агсны хэрэг хэрхэн шийдэгдэхийг харах л үлдлээ.
Шинэ сайд өнгөрсөн баасан гаригт ЦЕГ-ын удирдлагуудтай уулзаж үүрэг чиглэл өгсөн юм. Эрүү, Зөрчлийн хууль батлагдсан энэ хуулийн хэрэгжилтийг амьдрал дээр мэдэрч байгаа хүмүүс цагдаагийн албан хаагчид байгаа. Энэ хуулийн давуу, сөрөг тал юу байна вэ. Энэ чиглэлээр нарийн судалгаа гаргаж, засах санал байвал яаралтай өг. Удирдлагуудаас шалтгаалж, яам, цагдаагийн байгууллагын харилцаа төвөгтэй байдалд орсон гэсэн. Өнөөдрөөс эхлээд ийм асуудал огт байхгүй. Сайд нь сайдаараа, яам нь яамаараа, цагдаа нь цагдаагаараа байна. Хуулийн хүрээнд яамнаас өгч байгаа үүрэг даалгаврыг биелүүл. Иргэдийн анхаарлыг татаад байгаа талийгаач С.Зоригийн хэргийн шийдвэрлэлттэй холбоотой даргын зөвлөлийн гишүүдтэй уулзаж байна. Хүн амины хэргийг цагдаа шалгадаг. Захиалагч нь байдаг юм бол зарла. Эхэлж захиалагчийг нь олж тогтоочихоод тэдний үүрэг даалгаврын дагуу хүний амь хөнөөсөн хүнийг нь олж тогтоодог хуультай биз дээ. Захиалсан юм бол хэн, хэнд хэдэн төгрөг өгч хүний амь нас бүрэлгэх ажлыг зохион байгуулсан юм. Баримтгүй шийтгэчихсэн юм бол хилсээр шийтгэсэн хүмүүсийг цайруулах арга хэмжээг нэн яаралтай авах хэрэгтэй\” хэмээн сэтгүүлчдэд амласан ажлынхаа захаас шүүрснээ мэдэгдсэн юм.