Нийслэлийн алслагдсан дүүргийн
нэг Налайх өнөөдөр хүүхдийн шинэ эмнэлэгтэй болж нээлтээ хийлээ. Налайхын эмнэлгийн эмчилгээ
үйлчилгээ, эрүүл мэндийн оношилгооны хувьд хүрэлцээ тааруу
байдаг. Энэ асуудлыг
шийдвэрлэх үүднээс 50 ортой хүүхдийн эмнэлэг барих санаачлагыг
Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан гаргаж БНХАУ-ын
\”Энхтайван хөгжлийн сан\”-гийн хөрөнгө оруулалт, дэмжлэг
туслалцаатайгаар эмнэлэг барих ажлыг
\”Хангарьд-Улаанбаатар\” ТББ-ын хамтын ажиллагаагаар хийж
гүйцэтгэжээ.
Одоо Налайх
дүүргийн багачууд гэрийнхээ дэргэд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ
авч тэр хэрээр Улаанбаатар хотын эмнэлгүүдийн ачааллыг бага ч гэсэн бууруулах боломжтой боллоо.